О2 хотхон

О2 хотхон нь Хан-Уул дүүргийн 14-р хороо, хуучнаар Бугын аманд буюу дархан цаазат Богд Хан уулын өвөр бэлд, УБ хотоос хамгийн ойрхон цэвэр агаартай бүсэд байрладаг. Түм түжигнэж бум бужигнасан их хотын дуу чимээ, уурын зуух автомашины утаа, замын түгжрэл, цухалдаж бухимдсан хүмүүсийн хөдөлгөөнд бид хэдийнэ туйлджээ. Энэхүү дүр төрх бидний өнөөдрийн өдөр тутмын амьдралын зохисгүй хэв маяг болсон төдийгүй нийгмийн харилцаанд нөлөөлж бидний соёл, сэтгэлгээ, эрүүл мэнд цаашилбал гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдүүдийн маань эрүүл өсөх таатай орчинд сөрөгөөр нөлөөлж байна. Нийгмийн хариуцлагыг иргэн компани бүр ухамсарлан хийж буй ажил бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээндээ хүний аюулгүй байдлын төлөө чиг хандлагыг эрхэмлэсэн байх нь иргэн хүний болон байгууллагын хувьд хүлээх нийгмийн хариуцлага юм. Иймд бид O2 хотхоныг дээрх асуудлуудыг шийдэж болох нэг хэлбэр нь байж, тодорхой тооны гэр бүлд амьдралын зөв хэв маяг таатай орчин бүрдсэн орон сууцаар хангах зорилгын дор санаачлан хийж байгаа юм. Бид хотхоноо O2 (хүчилтөрөгч) хэмээн нэрлэсэн нь санамсаргүй зүйл огт биш юм. Эрүүл цэвэр агаараар цээж тэнүүн амьсгалж, бидний хувьд хамгийн үнэтэй гэр бүлийнхэнтэйгээ аюулгүй орчинд сэтгэл тэнүүн амьдрах нь та бидний амжилтын үндэс нь болдог. Бид O2 хотхоныг цаашид Монголын ирээдүйг авч явах, залгамжлах залуу лидерүүдийн гэр бүлд зориулан бүтээж байгаа бөгөөд оршин суугчиддаа залуу лидерүүдийн гэр бүлийн нөхөрлөл, найрсаг хөршийн харилцааг бий болгох боломжоор хангаж байгаа юм. Хотын төвөөс улсын чанартай засмал замаар 28 км явахад О2 хотхон таныг угтах болно. Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага урд зүг буюу Төв аймаг руу төлөвлөгдөж, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал, 4 урсгалтай хурдны зам баригдахаар болж байгаа нь энэ бүсийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Та хотхоноосоо 3 жилийн дараа хурдны замаар 100-с дээш км/цагийн хурдтай 20 минутын дотор хотын төв рүү хүрэх болно.

Web design and development MiracleArt

You need to upgrade your Adobe Flash Player
Retu www.o2.mn